Жирэмсэн болон нярай, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зориулав
Жирэмсэн болон нярай, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд, ээжүүдэд жирэмсний хяналт, хүүхдийн дархлаажуулалтыг хянах, нярайн асаргаа, сувилгааны зөвлөгөө өгөх, эх хүүхдийн эрүүл мэндийн талаарх хэрэгцээт мэдээллийг хүргэх зорилготой аппликейшн юм
Ээжүүд аппийг яагаад сонгох вэ?
Эх, хүүхдийн амьдралын хамгийн нандин үе шатанд тань дэмжлэг болно.
Жирэмсэн болон төрсний дараах үе бол эх, хүүхдийн амьдралын хамгийн нандин мөчүүдийн нэг билээ. Энэ үед тухайн ээжид мэдэхгүй эсвэл эргэлзээтэй асуудлууд цөөнгүй тохиолддог. Тиймээс бид эдгээр асуудлыг шийдэхэд бага ч гэсэн туслах зорилгоор Ээжүүд аппликейшнийг 2018 оноос хөгжүүлж байна. Бид шинжлэх ухаанд суурилсан, бодитой, үнэн зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гадны болон дотоодын эх сурвалжаас бэлтгэн нийтэлдэг. Ээжүүд апп нь Монгол улсад эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр Нийгмийн эрүүл мэнд салбарт орчин үеийн технологийг ашиглаж буй цөөн хэдэн аппликейшний нэг юм.
Давуу тал
Жирэмсэн болон төрсний дараах үеийн хяналт, мэдээлэл, хэрэглүүрүүдийг нэг дороос.
Жирэмсний тооцоолуур ба долоо хоногийн мэдээлэл
Жирэмслэлтийн долоо хоногийг автоматаар тооцоолж, тухайн долоо хоногийн хүүхдийн хөгжил, ээжийн биед гарах өөрчлөлтийн талаар мэдээлэл өгдөг.
Жирэмсний хяналт ба хүүхдийн дархлаажуулалт
Жирэмсэн үед таныг хэзээ жирэмсний хяналтанд хамрагдах, эмчийн үзлэг болон ямар шинжилгээ өгөхийг тань бодож өгөх болно. Мөн төрсний дараа хүүхдийн тань хэзээ, ямар дархлаажуулалтанд хамрагдахыг хэлж өгөх болно.
Хүүхдийн өсөлт, хөгжил, чадваруудыг хянах
Төрсний дараа хүүхдийн өсөлт, хөгжлийн мэдээллийг сараар авах бөгөөд нэг нас хүртлээ ямар чадваруудыг эзэмшсэн байгааг та өөрөө хөтлөх боломжтой.
Танд нэн хэрэгтэй хэрэглүүрүүд
Жирэмсний үед ээж та жингээ хянах, ургийн хөдөлгөөнөө бүртгэх, хүүхдийн нэрээ сонгох, төрөх цүнхээ бэлтгэхэд ээжүүд апп туслах бол төрсний дараа хүүхдийн жин, өндрийг бүртгэж зөвлөмж хэмжээтэй харьцуулах, хүүхдийн хооллолт зэрэг хэрэглүүрүүдийг ашиглаарай.
Үнийн мэдээлэл
Бид хэрэглэгчидээ үнэгүй болон Премиум хувилбарыг санал болгодог ба сард ердөө 2325 төгрөгөөр Премиум хэрэглэгч болсноор Ээжүүд аппыг бүтэн жилийн турш бүрэн ашиглах боломжтой.
Үнэгүй
0₮
- Жирэмсний зөвлөгөө 7 хоногоор
- Жирэмсний хяналтын үзлэг, шинжилгээ
- Ээжүүдийн порум
- Календар хөтлөх
- Хүүхдийнхээ өндөр, жинг бүртгэх
- Хүүхдийн хөгжлийг насны ангиллаар үнэлэх
- Жирэмсний ба төрсний дараах шинж тэмдэг
- Хүүхдийн өсөлт, хөгжил сараар
- Танд зориулсан зөвлөмж
1 жил
31,500₮ / 30% хямд
- Үнэгүй дээрх бүх боломж
- 1000+ зөвлөмж, мэдээллийг унших
- Дурсамж бүтээх, хадгалах
- Хүүхдийн хөгжлийг насны ангиллаар үнэлэх
- Төрөх үед шаардлагатай зүйлсээ бүртгэх
- Жирэмсний хяналтын үзлэгээ бүртгэх, хянах
- Хүүхдийн хоолны цэс
- Сурталчилгаагүй
3 сар
11,250₮
- Үнэгүй дээрх бүх боломж
- 1000+ зөвлөмж, мэдээллийг унших
- Дурсамж бүтээх, хадгалах
- Хүүхдийн хөгжлийг насны ангиллаар үнэлэх
- Төрөх үед шаардлагатай зүйлсээ бүртгэх
- Жирэмсний хяналтын үзлэгээ бүртгэх, хянах
- Хүүхдийн хоолны цэс
- Сурталчилгаагүй
Ээжүүдийн сэтгэгдэл
300,000+ хэрэглэгчидээс сэтгэгдэл
Түгээмэл асуултууд
Танд түгээмэл гардаг асуултын хариултууд.
Хамтрагч байгууллагууд
Эх, хүүхдийн эрүүл мэндийн талбарт хамтран ажиллаж буй байгууллагууд.
Хамтрагчдын мэдээллийг ачаалж байна…