Үйлчилгээний нөхцөл ба Нууцлалын бодлого


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

"Ээжүүд" аппликейшнд байгаа мэдээлэл, зөвлөгөө нь таны эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой ба та бүртгүүлэх болон ашиглах явцдаа хэрэгцээт мэдээллийг зөв оруулснаар аппликейшнийг бүрэн утгаар нь ашиглах боломжтой болно.

Тус аппликейшнийг ашиглах нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг орлохгүй бөгөөд та өөрийн болон таны хүүхдэд үүсч болох эрүүл мэндийн эрсдэл, тулгамдсан асуудлыг эмчийн үзлэг, зөвлөгөөний дагуу шийдвэрлэн, эмнэлгийн хяналтанд байх шаардлагатай.

Та Ээжүүд аппликейшнд бүртгүүлэх болон нэвтэрснээр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

 

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

 

НӨҮЛЭЖ ТРИЙ ХХК-ны ЭЭЖҮҮД апп нь хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн ханган ажиллана. 

Нууцлалын бодлого гэдэгт ЭЭЖҮҮД аппликейшинд бүртгүүлсэн таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт, ашиглалт болон гуравдагч байгууллагад ашиглуулах нөхцлүүдийг тусгасан болно. 
 

Таны хувийн мэдээлэл

 

Та   ЭЭЖҮҮД  аппликейшнийг app store болон play store-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:

 

Жирэмсэн үед:

 

  • Нэр

  • Гар утасны дугаар

  • Имэйл хаяг

  • Сүүлийн сарын тэмдэг ирсэн огноо

 

Төрсний дараа

 

  • Нэр

  • Гар утасны дугаар

  • Имэйл хаяг

  • Хүүхдийн төрсөн огноо

 

Та Facebook хаягаар бүртгэл үүсгэсэн тохиолдолд бид таны нийтийн сүлжээний хаягнаас доорх мэдээллүүдийг ашиглана. Үүнд:


  • Таны Facebook  хаягийн нэр /Таны нэр Ээжүүд аппликейшнд бүртгэл үүсгэхэд хэрэгтэй бөгөөд та бүртгэл үүсгэсний дараа солих боломжтой/
  • Таны Facebook хаягийн бүртгэлтэй имэйл хаяг /Таны бүртгэл үүсгэхэд хэрэгтэй бөгөөд цаашид таны бүртгэлтэй имэйл хаягаар Ээжүүд апп-ын мэдээлэл илгээх болно. Мөн бүртгэл үүсгэсний дараа та имэйл хаягаа солих боломжтой/

Та Apple хаягаараа бүртгүүлсэн тохиолдолд таны хаягнаас зөвхөн


  • Нэр /Хэрэглэгчийн нэрээр ашиглагдана/

  • Имэйл хаяг /Хэрэглэгчийн имейл хаягаар ашиглагдана/ ашигладаг болно.


Та хэрвээ өөрийн оруулсан мэдээллийг устгахыг хүсвэл Ээжүүд апп-ын тохиргоо цэсэнд байрших Бүртгэл устгах товч дээр дарж бүртгэлээ бүрэн устгах боломжтой эсвэл доорх хаягуудаар холбоо барьна уу.

Цахим шуудан: [email protected]
Утас: 86008669 

Таны Ээжүүп аппликейшинд оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах бөгөөд гуравдаг талуудад хуваалцдаггүй болно. Та өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх эрхтэй. Таны оруулсан мэдээллийг бид зөвхөн тантай холбоо барих, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах зэрэгт ашиглана.

 

Мэдээллийн хамгаалалт

 

 

Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас татгалзана уу.