Жирэмсэн болон нярай, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд, ээжүүдэд жирэмсний хяналт, хүүхдийн дархлаажуулалтыг хянах, нярайн асаргаа, сувилгааны зөвлөгөө өгөх, эх хүүхдийн эрүүл мэндийн талаарх хэрэгцээт мэдээллийг хүргэх зорилготой аппликейшн юм
Жирэмсэн болсон үеэс эхлэн хүүхдийг тань 1 нас хүртэлх хугацаанд Ээжүүд апп таны дотны туслах, зөвлөгч байх болно.
Жирэмслэлтийн долоо хоногийг автоматаар тооцоолж, тухайн долоо хоногийн хүүхдийн хөгжил, ээжийн биед гарах өөрчлөлтийн талаар мэдээлэл өгдөг
Жирэмсэн үед таныг хэзээ жирэмсний хяналтанд хамрагдах, эмчийн үзлэг болон ямар шинжилгээ өгөхийг тань бодож өгөх болно. Мөн төрсний дараа хүүхдийн тань хэзээ, ямар дархлаажуулалтанд хамрагдахыг хэлж өгөх болно.
Төрсний дараа хүүхдийн өсөлт, хөгжлийн мэдээллийг сараар авах бөгөөд нэг нас хүртлээ ямар чадваруудыг эзэмшсэн байгааг та өөрөө хөтлөх боломжтой
Жирэмсний үед ээж та жингээ хянах, ургийн хөдөлгөөнөө бүртгэх, хүүхдийн нэрээ сонгох, төрөх цүнхээ бэлтгэхэд ээжүүд апп туслах бол төрсний дараа хүүхдийн жин, өндрийг бүртгэж зөвлөмж хэмжээтэй харьцуулах, хүүхдийн хооллолт зэрэг хэрэглүүрүүдийг ашиглаарай.
Жирэмсэн болон төрсний дараах үе бол эх, хүүхдийн амьдралын хамгийн нандин мөчүүдийн нэг билээ. Энэ үед тухайн ээжид мэдэхгүй эсвэл эргэлзээтэй асуудлууд цөөнгүй тохиолддог. Тиймээс бид эдгээр асуудлыг шийдэхэд бага ч гэсэн туслах зорилгоор Ээжүүд аппликейшнийг 2018 оноос хөгжүүлж байна.
Бид шинжлэх ухаанд суурилсан, бодитой, үнэн зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гадны болон дотоодын эх сурвалжаас бэлтгэн нийтэлдэг. Ээжүүд апп нь Монгол улсад эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр Нийгмийн эрүүл мэнд салбарт орчин үеийн технологийг ашиглаж буй цөөн хэдэн аппликейшний нэг юм.
Бид хэрэглэгчидээ үнэгүй болон Премиум хувилбарыг санал болгодог ба сард ердөө 2325 төгрөгөөр Премиум хэрэглэгч болсноор Ээжүүд аппыг бүтэн жилийн турш бүрэн ашиглах боломжтой.
Ээжүүд аппликейшнд бүртгэлтэй 250,000 гаруй хэрэглэгч байгаа бөгөөд жил бүр нийт төрж буй ээжүүдийн 70 орчим хувь нь идэвхитэй ашиглаж байна.
"өөрт хэрэгтэй маш их мэдээллийг авлаа. Баярлалаа 😍🥰"
"Шинэхэн ээжүүдэд маш хэрэгтэй апп шүү. 👍👍👍"
"Eejuuded mash heregtei zuwluguu ugsun buyantai saihan application hiisen ta buhendee eejuudiin zugees talarhal ilerhiilye! uneheer oilgomjtoi, medeenii san bayalag boljee 👍🏻 ta buhend ajiliin undur amjiltiig husie"
"ih zugeer app shuu tom deereech bs hereglej baisan odo 2doh maamuu dahin hereglej bgada bayrtai bga"
"Best mommy's assistant"