ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1. www.eejuud-app.mn  сайт болон Ээжүүд. (Eejuud) аппликейшн болон түүнд агуулагдаж контентууд нь Нөүлэж трий ХХК-ны өмч болно.

 

ХОЁР. ОЮУНЫ ӨМЧЛӨЛ

 

1.Аппликейшнд нийглэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео, анимейшн болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

 

2.Аппликейшны аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Нөүлэж трий ХХК-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

 

ГУРАВ. ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН КОНТЕНТ

 

1.Тус аппликейшн нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.

 

 2. Тус аппликейшнд агуулагдаж байгаа зарим контентууд нь гуравдагч этгээдийн нээлттэй эхээс авсан бөгөөд Ээжүүд аппликейшн хянан үзсэний үндсэн дээр хэрэглэгчидэд хүргэж байгаа болно.

 

3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.

 

ДӨРӨВ. БАРААНЫ ТЭМДЭГТ

 

1. Ээжүүд аппликейшны барааны тэмдэгт Нөүлэж трий ХХК-ын өмч болно

 

2. Ээжүүд аппликейшнд нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.

 

  • 80034493, 95224499
  • Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Sky Town

© 2018 - 2021 Knowledge tree llc. ALL RIGHTS RESERVED