Зарим хүүхэд хөхүүлэх бүрт зарим нь өдөрт 5-6 удаа бааж байхад, эсрэгээрээ 2-3 хоног, бүр цаашлаад 5-6 хоног баахгүй байх тохиолдол байдаг. Баах давтамж, баасны өнгө, тогтоц нь хүүхдийн хооллолт, хэр хөдөлгөөнтэй, хоолоо ямар хугацаанд боловсруулдаг онцлогтой зэргээс хамаардаг тул ийнхүү өөр өөр байдаг.
Нярай хүүхэд олон хоног баахгүй байхад дараах шалтгаанууд нөлөөлж байх болох юм. Үүнд:
Баасны тоо цөөрч нэгэн жигд тогтоцтой, алтан шар бааж эхэлдэг. Баас хураах хугацаа нярай бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд хамгийн багадаа 14 хоног өнгөрснөөс хойш баасаа хурааж эхэлдэг. Нярайн биеийн онцлогоос шалтгаалан баас хураах нь 3-7 хоног үргэлжилдэг байна. Гэхдээ таны хүүхэд хэвийн баас хураалтаас болж өтгөнөө олон хоног гаргахгүй байсан уу эсвэл эмгэг нөхцлөөс болж байна уу гэдгийг ялгаж таних нь чухал юм. Тиймээс хүүхдийнхээ жинг хэмжиж үзэн нэмж байгаа эсэх, таны хөхний сүүний гарц хэр байгаа, нярайн гэдэс дүүрч байгаа эсэхийг эхлээд хянах хэрэгтэй. Мөн хүүхэд өөрөө баахыг хүлээх хэрэгтэй. Баас нь ердийн буюу каш шиг, өнгө шаргал, алтан шар, хольцгүй бол санаа зоволтгүй. Харин хэлбэржсэн эсвэл хоргол шиг, цусан судалтай, өтгөн хар, цагаан өнгөтэй байвал эмчид хандаж эмчилгээ зөвлөгөө аваарай. Хүүхдийн баас хатах нь эхийн хооллолттой шууд холбоотой байдаг учраас та эслэг ихтэй хоол хүнс хэрэглээд үзэхэд илүүдэхгүй юм.