Hand Mockup

Нярай хүүхэд гулгих шалтгаан, анхаарах зүйл

Гулгих гэдэг нь ходоодонд байх агууламж амаар гарах үйл явцыг хэлнэ. Нярайн гулгилт хэд хэдэн шалтгаантай байдаг. Үүнд:

  • Нярай хүүхдийн ходоодны амсрын булчин бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Энэхүү биеийн онцлогоос шалтгаалан нярайг хөхүүлж дуусмагц шууд хэвтүүлэх үед гулгидаг байна.
  • Нярай хүүхэд хэт их цадсан үед ходоодонд байх сүүний агууламж ихэссэн үед
  • Нярайн гэдэс дүүрсэн эсвэл ямар нэг байдлаар хямарсан үед гулгидаг. Ялангуяа хөхөө хөхдөггүй буюу нэмэлт холимог хоолтой хүүхэд бол нэмэлт хоолноосоо шалтгаалж гэдэс хямрах шинж түгээмэл ажиглагддаг. Хүүхэд хөхөх явцдаа агаар залгиж ходоодонд агаар ихээр орж гэдэс дүүргэж болдог. Хүүхдийг буруу амлуулж хөхүүлснээс агаарыг хамт залгих замаар нярайн гэдэс дүүрч болдог.
  • Мөн төрөл бүрийн хордлого, халдварын үед хөхүүл хүүхэд гулигах, бөөлжих тохиолдол байдгийг анхаарч үзээрэй.

Гулгихаас болон гулгадсыг залгихаас сэргийлэх

  • Хүүхдээ босоогоор нь тэврэх хэрэгтэй. Хөхүүлсний дараа хүүхдийн толгойг түшээд дор хаяж 10 минутаас дээш босоогоор нь тэврэн хэхрүүлэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүүхэд амархан хэхэрч залгисан агаараа гаргадаг боловч, зарим хүүхэд амархан хэхэрдэггүй. Энэ нь ходоодны амсраас улаан хоолой хүрэх өнцөгтэй холбоотой. Зарим нь босоо байрлалд хэхэрч гаргадаг байхад зарим нь хагас налуу байрлалд гардаг. Иймээс аль алинаар нь туршиж үзэн хүүхдэдээ тохирох байрлалыг олж мэдээрэй.Энэ арга нь гулигаж байгаа шалтгаан болсон гэдэсний дүүрэнгийг арилгах нэг арга юм.
  • Удаан тэврэх боломжгүй үед хагас хажуугаар нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Цээжин хэсгийг өндөрлөж хагас хажуугаар хэвтүүлснээр хүүхэд гулигасан ч хахах, гулигадасыг буцаж залгихаас сэргийлнэ.

Анхаарах зүйл

Харин нярай хэт хооллоогүй, гэдэс дүүрээгүй хэрнээ хөхсөн сүүгээ хүчтэй олгойдуулж цацаж гаргах, ханиалгах, гулгисныхаа дараагаар цацах зэрэг шинж тэмдэг илэрвэл ямар нэг эмгэг байж болзошгүй учраас шалтгааныг нь тодорхойлохын тулд эрүүл мэндийн байгууллагад хандаж заавар, зөвлөмж аваарай. 

  • 80034493, 95224499
  • Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Sky Town

© 2018 - 2019 White Mountain llc. ALL RIGHTS RESERVED