Hand Mockup

Жирэмсэн үед төмрийн хэрэгцээ нэмэгддэг үү?

Төмөр нь жирэмсэн эмэгтэйд чухал хэрэгцээтэй бичил элемент юм. Цусан дахь гемоглобины бүтцэд орж, эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг. Ургийн өсөлт хөгжил хэвийн явагдахад төмрийн хэрэглээ нэмэгддэг. 

Жирэмсэн үеийн төмрийн хэрэгцээ

Жирэмсэн эмэгтэйн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний төмрийн агууламж жирийн хүнээс дунджаар 10 дахин их байх шаардлагатай. Энэхүү эрдсийг хоол хүнснээс хангалттай хэмжээгээр авч чаддаггүй бөгөөд жирэмсний үед төмрийн хэрэгцээ ихэссэнтэй холбоотойгоор төмөр дутагдлын цус багадалт үүсдэг.

Төмрийн бэлдмэлийг жирэмсний эхний 3 сар, сүүлийн 3 сард ууж хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Төмрийн бэлдмэлийг хэрэглэснээр дотор муухайрах, өтгөн хатах, ходоод хямрах зэрэг сөрөг нөлөө илэрч болно. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчдээ хэлж зөвлөгөө аваарай. Зайлшгүй уух шаардлагатай байгаа үед ходоод гэдэсний хямралыг зохицуулах бусад аргуудыг хэрэглэж болно. Тухайлбал өтгөн хаталтаас сэргийлж жимс жимсгэнэ идэх, шингэн зүйл сайн уух, дотор муухайрахаас зайлсхийхийн тулд төмрийн бэлдмэлийг унтахдаа ууж болно. 

Төмрийн бэлдмэлийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

  • Төмрийн бэлдмэлийг өдөрт 60-100 мг тунг ууна
  • Төмрийн бэлдмэлийг буцалсан ус, жимсний шүүсээр даруулж ууна. Сүү сүүн бүтээгдэхүүн, цай зэргээс наад зах нь 2 цагийн зайтай ууна.
  • Ходоод гэдэсний салст цочрож дотор муухайрахаас сэргийлэхийн тулд төмрийн бэлдмэлийг хоол идэх үед эвсэл хоол идсэний дараа ууж болно.
  • Шахмал төмрийн бэлдмэлийг шүдэнд хүргэлгүйгээр залгиж, шингэн бол гуурсаар ууна.
  • 80034493, 95224499
  • Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Sky Town

© 2018 - 2019 White Mountain llc. ALL RIGHTS RESERVED