Hand Mockup

Хүүхдийн хүйсийг тодорхойлох хромсом эцэгт байдаг

Хүү эсвэл охинтой болох нь эмэгтэй хүний бие махбодиос хамаарахгүй гэдгийг хүн бүр сайн мэддэггүй.  Хүн бүрийн эс 23 хос буюу 46 ширхэг хромсомтой. Үүний 1 хос буюу 2 хромсом нь бэлгийн хромсом гэж нэрлэгддэг ба хүйсийг тодорхойлдог. Эмэгтэй хүн болгоны өндгөн эс бэлгийн Х хромосомыг агуулдаг бол эр бэлгийн эс Х эсвэл Ү хромосомын аль нэгээс бүрддэг байна. Хөврөл бүрэлдэх явцад өндгөн эс, эр бэлгийн эсийн бэлгийн хромсомын хослолоор шинэ эс үүсч үр хөврөлийн эхлэл тавигддаг байна. Хэрэв эцгийн Х, эхийн Х хромсом нэгдвэл охин, эхийн Х, эцгийн Y хромсом нийлвэл хүү төрдөг. 

Иймээс хүүхэд ямар хүйстэй төрөхийг магадлалаар тооцоход хэцүү байдаг.  Гэвч Ү хромосом агуулсан эр бэлгийн эс Х хромосом агуулсан эр бэлгийн эсээс илүү хурдан, амьдрах чадвар бага байдаг гэсэн онол байдаг бөгөөд хүүтэй болохыг хүссэн хосууд өндгөн эс гадагшлахаас өмнө 24 цагаас илүүгүй хугацааны өмнө эсвэл 12 цагаас илүүгүй хугацааны дараа бэлгийн харьцаанд орж үр тогтоохыг зөвлөдөг.  Мөн хүүхдийн хүйсийг төлөвлөх хятадын хүснэгтийн арга, хоол хүнсний дэглэмийн арга гэх мэт өөр бусад аргууд байдаг ба сайтар судалж амьдралд туршиж үзэхэд илүүдэхгүй юм.

  • 80034493, 95224499
  • Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Sky Town

© 2018 - 2019 White Mountain llc. ALL RIGHTS RESERVED